Үйлчилгээний Нөхцөл
Сүүлд шинэчлэгдсэн: 2025 оны 04 сарын 15 өдөр
Танилцуулга
“Монгол ДиФай” ХХК (цаашид "Үйлчилгээ үзүүлэгч" гэх)-ийн эзэмшиж, ажиллуулдаг АвДар гар утасны аппликэйшн (цаашид "Апп", "АвДар" эсхүл "Платформ" гэх)-д тавтай морилно уу.
Энэхүү үйлчилгээний нөхцөл (цаашид "Нөхцөл" гэх) нь Үйлчилгээ үзүүлэгчийн АвДар Апп, түүнтэй холбоотой функцуудын үйлчилгээг ХАРИЛЦАГЧ (доор тодорхойлсноор)-д үзүүлэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
Апп-ыг ашиглах нь энэхүү Нөхцөлийг бүрэн уншиж танилцан, хүлээн зөвшөөрснийг илэрхийлнэ. Хэрэв та энэхүү Нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол Апп-ыг ашиглахгүй байхыг анхаарна уу.
Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь:
- Зөвхөн Үйлчилгээ үзүүлэгч болон Харилцагч (доор тодорхойлсноор) болох этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулна.
- Виртуал хөрөнгө (Дижитал хөрөнгө) болон түүнд холбогдох харилцаа, энэхүү Үйлчилгээний нөхцлийн дагуу Харилцагчид олгосон эрх нь Монгол Улсын болон тухайн Харилцагчийн оршин суугаа улсын холбогдох хууль тогтоомжоор хязгаарлагдаж болно.
- Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй этгээдэд хамаарахгүй болно.
- Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, эсхүл Үйлчилгээ үзүүлэгчийн шийдвэрээс хамааран шинэчлэгдэх эсхүл өөрчлөгдөж болно. Үйлчилгээ үзүүлэгч нь шинэчлэгдсэн үйлчилгээний нөхцөлийг Апп дотор болон/эсхүл өөрийн цахим хуудсанд (хэрэв байгаа бол) байршуулан мэдэгдэх бөгөөд эхэнд байрлах "Шинэчилсэн огноо"-г өөрчилнө. Апп-ыг үргэлжлүүлэн ашигласнаар та тухайн шинэчлэгдсэн нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
- НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.1 “АвДар” эсхүл “Апп” гэж Үйлчилгээ үзүүлэгчийн ажиллуулдаг, Харилцагчдад виртуал хөрөнгө илгээх, хүлээн авах, төвлөрсөн бус санд хадгалах, зээлэх, зээлдүүлэх боломжийг олгодог, хэрэглэгчээс-хэрэглэгчид (P2P) холбогддог блокчэйн суурьтай түрийвчний үйлчилгээ үзүүлдэг гар утасны аппликэйшнийг.
1.2 “Виртуал хөрөнгө” эсхүл “Дижитал хөрөнгө” гэж дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой үнэ цэний дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг.
1.3 “Харилцагч” гэж энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Апп-ыг ашиглаж буй этгээдийг.
1.4 “Үйлчилгээ үзүүлэгч” гэж Монгол ДиФай ХХК-ийг.
1.5 “Харилцагчийн бүртгэл” гэж Апп-д үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч үүсгэсэн, хамааралтай санхүүгийн аппликэйшнээр дамжин баталгаажсан дахин давтагдашгүй бүртгэлийг (Account).
1.6 “Цахим хэтэвч” эсхүл “Түрийвч” гэж Апп дотор Харилцагчийн виртуал хөрөнгийг удирдах, гүйлгээ хийх зориулалттай, Харилцагч өөрөө хяналтаа хадгалдаг цахим дансыг. Энэ нь хөрөнгө хадгалахгүй (non-custodial) шинж чанартай.
1.7 “Үйлчилгээ” гэж АвДар Апп-аар дамжуулан Харилцагчид үзүүлж буй виртуал хөрөнгө илгээх, хүлээн авах, төвлөрсөн бус санд хадгалах, зээлэх, зээлдүүлэх болон холбогдох бусад функцыг.
1.8 “Шимтгэл” гэж Апп-ын тодорхой үйлчилгээ, гүйлгээнээс Үйлчилгээ үзүүлэгчийн тогтоосон болон блокчэйн сүлжээнээс хамааралтай гардаг хураамжийг.
- МЭДЭГДЭЛ БОЛОН БАТАЛГАА
2.1. Харилцагч нь дараах зүйлүүдийг мэдэгдэж, баталж байгаа бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн энэхүү мэдэгдэл болон баталгааны үндсэн дээр тухайн Харилцагчид 1 Үйлчилгээг үзүүлж байгаа болно. Үүнд:
2.1.1 Харилцагч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг бүрэн уншиж, ойлгож, хүлээн зөвшөөрсөн болохыг;
2.1.2 Харилцагч нь Апп-д бүртгүүлэхдээ өгсөн өөрийн мэдээлэл (бүтэн нэр, утасны дугаар гэх мэт) үнэн зөв болохыг;
2.1.3 Харилцагч нь 18 насанд хүрсэн, эсхүл оршин суугаа улсынхаа хуулиар насанд хүрсэн бөгөөд гэрээ байгуулах эрх зүйн бүрэн чадамжтай болохыг;
2.1.4 Харилцагч нь Апп-ыг ашиглахыг хуулиар хориглосон улсын оршин суугч биш болохыг;
2.1.5 Харилцагч нь Апп-ын үйлчилгээ нь хөрөнгө хадгалахгүй (non-custodial) бөгөөд түрийвчний нууц түлхүүрийг Үйлчилгээ үзүүлэгч бус, Харилцагч өөрөө (шууд бусаар ч гэсэн) хянадаг болохыг ойлгосон болохыг;
2.1.6 Үүнээс үүдэн өөрийн нэвтрэх мэдээлэл, нууцлалыг алдсанаас үүсэх эрсдэл, хөрөнгө алдагдах боломжийг бүрэн ойлгож, хариуцлагыг өөрөө хүлээх болохыг;
2.1.7 Үйлчилгээ үзүүлэгч нь санхүү, хөрөнгө оруулалт, хууль зүй, татварын зөвлөгөө өгдөггүй бөгөөд Апп-ыг ашиглах эрсдэлийг өөрөө хариуцах болохыг;
2.1.8 Виртуал хөрөнгийн гүйлгээ нь буцаах боломжгүй байж болохыг ойлгосон бөгөөд алдаатай гүйлгээнээс үүсэх хохирлыг өөрөө хариуцах болохыг;
2.1.9 Апп-ыг аливаа хууль бус, залилан мэхлэх, зөвшөөрөлгүй зорилгоор ашиглахгүй болохыг;
2.1.10 Харилцагч нь Мөнгө Угаах болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчихгүй болохыг;
2.1.11 Зохих үйлчилгээ болон гүйлгээ хийсэн тохиолдолд холбогдох Шимтгэлийг төлөх болохыг хүлээн зөвшөөрсөн болохыг;
2.2. Үйлчилгээ үзүүлэгч нь дараах зүйлүүдийг мэдэгдэж, баталж байна:
2.2.1 Үйлчилгээ үзүүлэгч нь Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компани болохыг;
2.2.2 Үйлчилгээ үзүүлэгч нь зөвхөн энэхүү Нөхцөлд заасан Апп-ын үйлчилгээг үзүүлэх бөгөөд Харилцагчийн виртуал хөрөнгийг эзэмших, удирдах, хадгалахгүй болохыг (non-custodial);
2.2.3 Үйлчилгээ үзүүлэгч нь хөрөнгө оруулалт, санхүү, хууль зүй, татварын зөвлөгөө өгөхгүй болохыг;
2.2.4 Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн мэдээллийг Нууцлалын бодлого болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалах болохыг.
- ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
3.1. Үйлчилгээ үзүүлэгч нь дараах эрхтэй байна:
3.1.1 Апп-ын үйлчилгээ, функц, ашиглаж буй технологид урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөлт оруулах, шинэчлэх, түр зогсоох, эсхүл бүрмөсөн зогсоох эрхтэй.
3.1.2 Харилцагч энэхүү Нөхцөлийг зөрчсөн, хууль бус үйл ажиллагаанд оролцсон, эсхүл хуулиар шаардсан тохиолдолд тухайн Харилцагчийн Үйлчилгээ авах эрхийг хязгаарлах, түр зогсоох, эсхүл бүртгэлийг хаах эрхтэй.
3.1.3 Харилцагчийн бүртгэлийн мэдээлэл (нэр, утасны дугаар), гүйлгээний түүх, түрийвчний үйл ажиллагааны мэдээллийг Үйлчилгээ үзүүлэх, хууль тогтоомжийн шаардлага биелүүлэх, дотоод дүн шинжилгээ хийх зорилгоор цуглуулах, хадгалах, ашиглах эрхтэй (Нууцлалын бодлогын хүрээнд).
3.1.4 Холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу Харилцагчийн мэдээллийг гаргаж өгөх эрхтэй.
3.2. Үйлчилгээ үзүүлэгч нь дараах үүргийг хүлээнэ:
3.2.1 Апп-ын тасралтгүй, алдаагүй ажиллагааг хангахыг зорих боловч баталгаа өгөхгүй.
3.2.2 Харилцагчийн мэдээллийг Нууцлалын бодлого болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах үүрэгтэй.
3.2.3 Харилцагчийн өгсөн зааврын дагуу гүйлгээг гүйцэтгэх үүрэгтэй.
3.2.4 Үйлчилгээний шимтгэлийг гүйлгээ хийхээс өмнө Харилцагчид тодорхой мэдэгдэх үүрэгтэй.
- ХАРИЛЦАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
4.1. Харилцагч дараах эрхтэй байна:
4.1.1 Энэхүү Нөхцөлийн дагуу Апп-ын Үйлчилгээг ашиглах эрхтэй.
4.1.2 Өөрийн виртуал хөрөнгийг бүрэн хянах, өмчлөх эрхтэй.
4.1.3 Үйлчилгээ үзүүлэгчийг энэхүү Нөхцөлд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
4.1.4 Нууцлалын бодлогод заасны дагуу өөрийн мэдээллийг устгуулах, эсхүл тодорхой хэрэглээнээс татгалзах хүсэлт гаргах эрхтэй.
4.2. Харилцагч нь дараах үүргийг хүлээнэ:
4.2.1 Энэхүү Нөхцөлийн "Тавигдах шаардлага" хэсэгт заасан нөхцөлүүдийг хангах үүрэгтэй.
4.2.2 Бүртгүүлэхдээ болон Апп-ыг ашиглах явцад үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй.
4.2.3 Энэхүү Нөхцөлийн 2.1-д заасан Мэдэгдэл болон баталгааныхаа үнэн зөв байдлыг хариуцах үүрэгтэй.
4.2.4 Апп-д нэвтрэх нэр, нууц үг болон бусад баталгаажуулалтын мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг өөрөө хариуцах үүрэгтэй. Үйлчилгээ үзүүлэгч хэзээ ч нууц түлхүүр, сэргээх үгс, нууц үгийг асуухгүй болохыг анхаарах.
4.2.5 Апп-ыг хууль бус, залилангийн, зөвшөөрөлгүй зорилгоор ашиглахгүй байх, системд зөвшөөрөлгүй нэвтрэхийг оролдохгүй байх, хортой програм хангамж түгээхгүй байх үүрэгтэй.
4.2.6 Холбогдох үйлчилгээний Шимтгэлийг төлөх үүрэгтэй.
4.2.7 Энэхүү Нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүйгээс үүсэх аливаа хохирол, эрсдэлийг дангаар хариуцах үүрэгтэй.
- ХАРИЛЦАГЧИЙН БҮРТГЭЛ БА ШААРДЛАГА
5.1. Харилцагчийн бүртгэл
5.1.1 Харилцагч нь Апп-ыг ашиглахын тулд хамааралтай санхүүгийн аппликэйшнээр дамжуулан бүртгүүлэх шаардлагатай.
5.1.2 Ингэснээр Харилцагч нь өөрийн бүтэн нэр, утасны дугаар, гүйлгээний түүх, түрийвчний үйл ажиллагааны мэдээллийг Үйлчилгээ үзүүлэгчид цуглуулах, хадгалахыг зөвшөөрнө.
5.1.3 Харилцагч бүртгэл үүсгэснээр энэхүү Нөхцөл болон Нууцлалын бодлоготой танилцаж, зөвшөөрсөнд тооцно.
5.1.4 Харилцагч нэг үндсэн бүртгэлтэй байна.
5.2. Харилцагчид тавигдах ерөнхий шаардлага
5.2.1 Харилцагч нь 18 насанд хүрсэн, эсхүл оршин суугаа улсын хуулиар насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байна.
5.2.2 Өөрийн жинхэнэ нэр, утасны дугаар болон шаардсан бусад мэдээллийг үнэн зөв өгнө.
5.2.3 Апп-ыг ашиглахыг хуулиар хориглосон улсын оршин суугч биш байна.
- ҮЙЛЧИЛГЭЭ
6.1. Үйлчилгээний тодорхойлолт
6.1.1 АвДар нь хэрэглэгчээс-хэрэглэгчид холбогддог (P2P), блокчэйн суурьтай цахим түрийвч бөгөөд дараах үндсэн үйлчилгээг үзүүлнэ: a) Виртуал хөрөнгө илгээх, хүлээн авах; b) Төвлөрсөн бус санд хөрөнгө дарах; c) Сан дотроос хөрөнгө авах.
6.1.2 Эдгээр үйлчилгээ нь хөрөнгө хадгалахгүй (non-custodial) шинж чанартай бөгөөд Харилцагч өөрийн виртуал хөрөнгийн бүрэн хяналт, өмчлөлийг хадгална. Гуравдагч этгээдийн санхүүгийн зуучлагч оролцдоггүй.
6.1.3 Гүйлгээг Харилцагч санаачлах бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн зааврын дагуу гүйцэтгэнэ.
6.2. Зөвшөөрөл (Лиценз)
6.2.1 Харилцагч энэхүү Нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр Үйлчилгээг зөвхөн энэхүү Нөхцөлд заасны дагуу ашиглах хязгаарлагдмал, бусдад шилжүүлэгдэхгүй, онцгой бус эрхийг олгож байна.
6.3. Хязгаарлалт Харилцагч Үйлчилгээг ашиглахдаа дараах үйлдлийг хийхийг хориглоно:
6.3.1 Апп-ыг хууль бус, залилангийн, зөвшөөрөлгүй зорилгоор ашиглах;
6.3.2 Бусад Харилцагчийн түрийвч, бүртгэл эсвэл системд зөвшөөрөлгүй нэвтрэхийг оролдох;
6.3.3 Хортой програм хангамж, вирус, хор хөнөөлтэй код байршуулах, түгээх;
6.3.4 Үйлчилгээ үзүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр Апп-ын аль нэг хэсэг, түүний оюуны өмчийг хуулах, өөрчлөх, түгээх, борлуулах, лицензлэх.
- ЭРСДЭЛ
7.1. Виртуал хөрөнгө болон Апп-ын онцлогоос хамааран дараах эрсдэл үүсэж болохыг Харилцагч хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
7.1.1 Нэвтрэх эрх алдах эрсдэл: Энэхүү Апп нь хөрөнгө хадгалахгүй (non-custodial) тул Харилцагч өөрийн нэвтрэх мэдээлэл, нууцлалыг алдсан тохиолдолд түрийвчиндээ хандах боломжгүй болж, доторх виртуал хөрөнгөө бүрмөсөн алдах эрсдэлтэй. Үйлчилгээ үзүүлэгч нь алдагдсан хөрөнгийг сэргээх боломжгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй.
7.1.2 Гүйлгээний эрсдэл: Блокчэйн гүйлгээ нь буцаалтгүй байж болно. Буруу хаяг, буруу сүлжээнд хийсэн гүйлгээ нь хөрөнгө алдахад хүргэж болзошгүй бөгөөд үүнийг Харилцагч өөрөө хариуцна. Сүлжээний ачаалал, шимтгэлээс хамаарч гүйлгээ удаашрах, бүтэлгүйтэх боломжтой.
7.1.3 Зах зээлийн эрсдэл: Виртуал хөрөнгийн үнэ цэнэ нь маш их хэлбэлзэлтэй байдаг тул Харилцагч хөрөнгө оруулалтын алдагдал хүлээж болно.
7.1.4 Үйл ажиллагааны эрсдэл: Техник хангамж, програм хангамж, интернетийн холболтын доголдол, цахим халдлага зэргээс шалтгаалан Үйлчилгээ тасалдах, Харилцагч хохирол амсах эрсдэлтэй.
7.1.5 P2P үйлчилгээний эрсдэл: Төвлөрсөн бус санд хөрөнгө хадгалах, зээлэх, зээлдүүлэх үйлчилгээ нь ухаалаг гэрээний алдаа, контрагентын эрсдэл (зээлдэгч/зээлдүүлэгчийн үүргээ биелүүлэхгүй байх) зэрэг нэмэлт эрсдэлийг агуулж болно.
7.1.6 Хууль эрх зүйн эрсдэл: Виртуал хөрөнгийн зохицуулалт өөрчлөгдөх, тодорхойгүй байх нь Апп-ын үйл ажиллагаа, виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлж болно.
7.1.7 Виртуал хөрөнгө нь хууль ёсны мөнгөн тэмдэгт биш бөгөөд Засгийн газар, Төв банкнаас баталгаажаагүй, хадгаламжийн болон хөрөнгө оруулагчийн даатгалд хамрагддаггүй болохыг Харилцагч хүлээн зөвшөөрнө.
- МЭДЭЭЛЭЛ БА НУУЦЛАЛ
8.1. Харилцагчийн мэдээллийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон Үйлчилгээ үзүүлэгчийн Нууцлалын бодлогын дагуу боловсруулж, хамгаална.
8.2. Харилцагчийн мэдээллийг аюулгүй, дотоодын серверт, салбарын стандартын дагуу хадгална.
8.3. Үйлчилгээ үзүүлэгч нь күүки болон мөшгих технологи ашигладаггүй, гуравдагч этгээдийн үйлчилгээг нэгтгэдэггүй.
8.4. Үйлчилгээ үзүүлэгч нь 13 нас хүрээгүй хэрэглэгчээс санаатайгаар мэдээлэл цуглуулдаггүй.
8.5. Харилцагч Нууцлалын бодлогод заасан эрхийнхээ дагуу мэдээллээ устгуулах, боловсруулалтыг хязгаарлах зэрэг хүсэлт гаргаж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Нууцлалын бодлогоос харна уу.
- ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ
9.1. Хуулиар зөвшөөрөгдсөн дээд хэмжээнд Үйлчилгээ үзүүлэгч болон түүний хараат, охин компаниуд, удирдлага, ажилтнууд нь дараах тохиолдолд үүссэн аливаа шууд бус, санамсаргүй, онцгой, үр дагаварт учирсан хохирол, алдагдлыг хариуцахгүй болно. Үүнд дараах зүйл хамаарах боловч зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй:
9.1.1 Харилцагчийн өөрийн буруутай үйл ажиллагаа, хайхрамжгүй байдлаас (нэвтрэх мэдээллээ алдах, буруу гүйлгээ хийх гэх мэт) үүссэн хөрөнгийн алдагдал, хохирол;
9.1.2 Мэдээлэл алдагдах, ашиг орлого алдах, нэр хүндэд хохирол учрах;
9.1.3 Апп-ын үйлчилгээ тасалдах, алдаа гарах, удаашрахаас үүссэн хохирол (Үйлчилгээ үзүүлэгчээс шууд шалтгаалаагүй бол);
9.1.4 Гуравдагч этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй (гуравдагч этгээдийн холбоосыг ашигласан гэх мэт);
9.1.5 Энэхүү Нөхцөлийн 7-р зүйлд заасан эрсдэлүүд бий болсноос үүссэн хохирол;
9.1.6 Энэхүү Нөхцөлийн 14-р зүйлд заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үүссэн хохирол;
9.1.7 Үйлчилгээ үзүүлэгчийн хяналтаас гадуур бусад шалтгаанаар үүссэн хохирол.
- НӨХӨН ТӨЛБӨР / ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ
10.1. Харилцагч нь өөрийн Апп-ыг ашигласан байдал, энэхүү Нөхцөлийг зөрчсөн үйлдэл, эсхүл аливаа хууль тогтоомж, гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөнөөс үүдэн гарах аливаа нэхэмжлэл, алдагдал, хохирол, зардал (үүнд хуульчийн зардал багтана)-аас Үйлчилгээ үзүүлэгч, түүний удирдлага, ажилтан, төлөөлөгчдийг нөхөн төлж, хариуцлагаас чөлөөлөхийг зөвшөөрч байна.
- ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОГСООХ, ЦУЦЛАХ (Termination)
11.1. Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагч энэхүү Нөхцөлийг зөрчсөн, залилан мэхлэх үйлдэлд оролцсон, хууль бус үйл ажиллагаа явуулсан, эсхүл хуулиар шаардсан тохиолдолд Харилцагчийн Апп-д хандах эрхийг урьдчилан мэдэгдэлгүйгээр түр зогсоох эсвэл бүрмөсөн цуцлах эрхтэй.
11.2. Харилцагч нь Апп-ыг ашиглахаа хэдийд ч зогсоож болно.
11.3. Үйлчилгээг зогсоох, цуцлах нь цуцлахаас өмнө үүссэн талуудын эрх, үүргийг хөндөхгүй.
- ОЮУНЫ ӨМЧ
12.1. Апп доторх бүх барааны тэмдэг, лого, график, контент, програм хангамж нь Үйлчилгээ үзүүлэгч эсвэл түүний лиценз олгогчдын оюуны өмч болно.
12.2. Харилцагч нь Үйлчилгээ үзүүлэгчийн урьдчилан бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр Апп-ын аль нэг хэсэг, оюуны өмчийг хуулах, өөрчлөх, түгээх, борлуулах, эсхүл бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно.
- БУСАД ЗААЛТ
13.1. Гуравдагч этгээдийн холбоос: Апп нь гуравдагч этгээдийн вебсайт эсвэл үйлчилгээний холбоосыг агуулж болзошгүй. Үйлчилгээ үзүүлэгч нь эдгээр гуравдагч этгээдийн агуулга, нөхцөл, нууцлалын бодлого, үйл ажиллагааг хянахгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй.
13.2. Хэл: Эдгээр Нөхцөлийг Англи болон Монгол хэлээр бэлтгэсэн болно. Агуулгын зөрүү гарсан тохиолдолд Монгол Улс доторх хууль зүйн тайлбарт Монгол хувилбарыг давуу эрхтэйгээр баримтална.
13.3. Хэрэглэх хууль ба Маргаан шийдвэрлэх: Энэхүү Нөхцөлтэй холбоотой аливаа маргааныг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Талууд маргааныг эв зүйгээр, харилцан тохиролцох замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Тохиролцоонд хүрч чадахгүй бол маргааныг Монгол Улсын эрх бүхий шүүхээр шийдвэрлүүлнэ.
13.4. Нөхцөлд оруулах өөрчлөлт: Үйлчилгээ үзүүлэгч энэхүү Нөхцөлийг хэдийд ч өөрчлөх эрхтэй бөгөөд өөрчлөлт орсон тохиолдолд эхэнд байрлах "Шинэчилсэн огноо"-г шинэчилж, Апп дотор эсхүл бусад сувгаар мэдэгдэнэ. Өөрчлөлт орсны дараа Апп-ыг үргэлжлүүлэн ашиглах нь шинэчилсэн Нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
- ГЭНЭТИЙН БУЮУ ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ
14.1. Талуудын хяналтаас гадуур үүссэн, урьдчилан таамаглах боломжгүй байгалийн гамшиг, дайн, ажил хаялт, төрийн шийдвэр, цахилгаан эрчим хүч, харилцаа холбооны ноцтой доголдол, цахим халдлага зэрэг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэхүү Нөхцөлөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл хойшлуулсны төлөө талууд хариуцлага хүлээхгүй.
- ХОЛБОО БАРИХ
Хэрэв танд эдгээр Нөхцөлийн талаар асуулт, санал хүсэлт байвал дараах хаягаар холбогдоно уу: 📧 mongoldefi@stablecoin.mn